11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

ХУДАЛДАЖ АВСАН ДОТУУР ХУВЦАСНААСАА ЖИРЭМСЛЭСЭН ГЭЖ ЗАРГАЛДЖЭЭ

Хятадын нэгэн онлайн бизнес эрхлэгч компанид ирсэн зарга интернэтэд тавигдаж олныг шуугиулаад байна. Энэ их хөгжилтэй мэдээ. За дотуур хувцас үйлдвэрлэж, таобаогоор зардаг нэг жижиг компани байж. Эднийхээс нэг эмэгтэй охиндоо зориулж, дотуур хувцас худалдаж авсан байгаа юм. Тэгээд тун удалгүй танай хийсэн дотуур хувцсыг өмссөнөөс болж миний охин жирэмсэн болчихлоо гэж чат бичснээр хэрэг эхэлжээ.  

Компанийн ажилчид ч ууртай эмэгтэйд дотуур хувцас өмсөөд хүн жирэмслэх боломжгүй гэж ярьж тайлбарлахыг оролдсон ч өнөөх эмэгтэй үгийг нь огт сонсоогүй бөгөөд охиныг нь жирэмсэн болгосон хариуцлагаа хүлээ гээд компани руу дайрч давшилсан байгаа юм.

Охин нь өмссөн дотуур хувцаснаасаа жирэмслэх ямар ч боломжгүй гэдгийг хэлээд хэлээд, өнөөх эмэгтэй ойлгохгүй байсан учраас сүүл рүүгээ үйлдвэрт нь дан эмэгтэйчүүд ажилладаг, захирал эрэгтэй нь үрийн сувгаа боолгуулсан гээд долоон булчирхайгаа тоочжээ. 

Удалгүй эмэгтэйг компанийнх нь нэр хүндэд сэв суулгах хэмжээний сенсаци тарьж магадгүй гээд компанийнхан хэрэглэгчтэй чаталсан чатаа интернэтэд тавьснаар энэ хэрэг олны анхаарлын төвд ороод байна. 

Мэдээж олны дунд тарсан постын дор эмэгтэйн охин хэрхэн жирэмслэсэн тухай янз бүрийн таамгууд гарч ирсэн. Усан сангаас жирэмлэсэн байх магадлалтай гэсэн таамаг гарч ирж байхад дийлэнх нь охиныг ээжээсээ айсандаа дотуур өмд рүү булхайгаа чихсэн гэж үзэж байна. 

Сэтгэгдлүүд: 

“Дотуур хувцаснаас жирэмслэсэн ч гэж байх шиг. Наад захын биологийн мэдлэггүй яаж өдий болтол хүүхэд гаргасан байнаа. Өөрийгөө хөнжилнөөсөө жирэмсэн болсон гэж боддог юм байх даа.”

“Зүгээр сэтгэцийн өөрчлөлттэй хүн тоглоом хийсэн юм бишүү? Яаж ч бодсон дотуур өмднөөс жирэмслэнэ гэж юу байдаг юм? Нэг л но-той байна даа. Компанийн хийж байгаа маркетинг юм боловуу...”

“Тэр эмэгтэйтэй уулзаж ярилцлага авмаар сонирхолтой юм бишүү? Охин бол зүгээр жирэмслэнгүүтээ дотуур өмдөндөө хамаг буруугаа чихчихдэг байна шд.”

#Дөрвөнзүгийншуугиан

#MGLRADIO

Share: