ХЭНТИЙ АЙМГИЙН МАЛЧИД ГАР ДЭЭРЭЭСЭЭ МАХАА БОРЛУУЛАХ ЦЭГТЭЙ БОЛЛОО
- byГ. Ганчимэг
- 1384
- 2025-11-02
- 8 минут
- 8
Хэрлэн сумын 1-р багт байрлах “Мах борлуулах цэг” 10-р сарын 26-ны өдөр ашиглалтад орж, иргэдэд гарал үүслийн баталгаатай, шинжилгээний хариутай махыг шууд малчнаас хүргэж эхэлсэн байна.
Тус цэг нь Хэрлэн сумын ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр, Малын эмч Д.Ганзоригийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд Мал эмнэлгийн газрын лабораториор бүрэн шинжилгээ хийлгэсэн махыг худалдаалж байна. Өдөрт дунджаар 1 тонн мах борлуулагдаж байгаа бөгөөд үнэ дараах байдлаар байна.
- Үхрийн мах – 14,500₮
- Хонины мах – 11,500₮
- Ямааны мах – 10,500₮
- Адууны мах – 10,500₮
Махаа борлуулах хүсэлтэй малчид 98001122 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болох аж.
Байршил: Хангамжийн зам, “Од” дэлгүүрийн урд талд








