11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

ӨМӨЗО-НЫ ШИЛИЙН ХОТОД ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БОРЛУУЛАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

ӨМӨЗО-ны зүүн үзэмчин хошууны Шилийн хотын Замч худалдааны компанитай  Сүхбаатар аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ажиллах тухай бизнес уулзалтыг хийлээ. Ингэснээр орон нутгийн цаашлаад зүүн бүсийн аймгуудын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг тус хотод тогтмол худалдаж борлуулах боломж нээгдэж байгаа юм. 

Замч компани нь монгол хятадын бараа бүтээгдэхүүнийг нэг дор худалдаалдаг ялангуяа монголын бараа бүтээгдэхүүнийг түлхүү худалдаалах сонирхолтой. Харин жуулчид үзэмчин хошууныхан монгол хийцийн бараа бүтээгдэхүүнийг маш ихээр сонирхдог байна. Тиймээс энэ компанитай Сүхбаатар аймгийн ХАҮТ бүсийн хэмжээнд үйлдвэрлэгчдээ төлөөлөн хамтарч ажиллахыг зорьж байгаа юм. 

Энэ тухай Сүхбаатар аймгийн ХАҮТ-ийн дарга Б. Мөнхбат: “Шилийн хотод нэг павилонийг 3 жилийн хугацаанд маш хямд өртгөөр бараа бүтээгдэхүүнээ байршуулахаар ярилцсан. Бичигт боомтод чөлөөт бүс байхгүй учраас Манжуур эрээний чөлөөт бүсээр дамжуулж бараа бүтээгдэхүүнээ оруулах боломжтой юм байна. Эхний ээлжид бараа бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг явуулаад хилээр оруулж болох бүтээгдэхүүний хариуг авснаар үйлдвэрлэгчдийн хувьд том боломж бүрдэж байгаа юм” гэв.

Share: